ҮЙЛЧИЛГЭЭ

Дурангийн оношилгоо

Дурангийн оношилгоо

Дурангийн оношилгоо нь улаан хоолой, ходоодны үрэвсэлт өөрчлөлт, шархлаа, хортой болон хоргүй хавдрыг эрт үед нь оношилж, эмчлэх өндөр ач холбогдол бүхий хүний биед аюулгүй шинжилгээний арга юм.

40 болон түүнээс дээш насныхан жилд 1 удаа ходоодоо дурандуулах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв.

Танд дараах шинж тэмдгүүд илэрдэг бол дурангийн шинжилгээнд хамрагдаарай

  • Хоолны шингэц муудах
  • Хар шүлс асгарах
  • Гэдэс дүүрэх
  • Өглөө босоход өлссөн юм шиг гол харлах
  • Цээж хорсох
  • Хоолонд дургүй болох, огих, бөөлжих, дотор муухайрах
  • Хэл өнгөртөх
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Хэхрүүлэх, зогисох
  • Хоол тээглэж, горойх
  • Ходоод, аюулхай орчимд өвдөх
  • Гүйлгэх, өтгөн хар өнгөтэй гарах
  • Шалтгаангүй турах, ядрах
ҮНЭ ТАРИФ
ДУРАНГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛД ЗӨВЛӨЖ БАЙНА: 


Шинжилгээний бэлтгэлийг хэрхэн хангах вэ?

  • Орой 19 цагаас хойш хоол идэхгүй байх
  • Өглөө ус уухгүй өлөн байх
  • Давс, халуун ногоотой болон хуурч, хайрсан хоол, үртэй жимс, ногоог 12-24 цагийн өмнөөс идэхгүй байх
  • Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнөөс аспирин болон төмөр агуулсан бэлдмэл уухгүй байх
  • 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэхгүй байх

Шинжилгээ хийлгэх өдөр анхаарах зүйлс

  • Хэрэв даралтны эм тогтмол уудаг бол шинжилгээнд орох өдрөө эмээ заавал ууж ирэх
  • Чихрийн шижин өвчний эм уудаг бол эмээ уухгүй, инсулин тариулахгүй ирэх (хоол сойж туулга уудаг учир цусан дахь сахар унах эрсдэлтэй)